Ханиад томуунаас сэргийлэx энгийн арга

Сайн байцгаануу?ханиад томууны дэгдэлт эхэлсэнтэй холбогдуулж гараа угаах зөвлөмж оруулж байна.
Гар угаах тухай
Гараа угаах нь  халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга замуудын нэг юм.Бохирлогдсон гар нь өвчин тархах үндэс болдог.Мөн өдөр бүр тохиолддог халдвар химийн бодисын бохирдолуудаасаа салж чадна.
Гараа угааx нь бидний өдөржингөө гараараа барьдаг халдварт өвчиний нян вирус /хүүхдийн тоглоом зөөлөн чихмэл,гэрийн тэжээмэл амьтан гэх мэт/ химийн бодисууд зэрэгийг цэвэрлэxэд тусалдаг .Хэрэвээ бид ийм бохирлогдсон үедээ гараараа нүд,хамар,амаа арчих юмуу хоол унд идэж уувал өвчин үүсгэгч болон химийн бодис бидний биед орж өвчин үүсгэх боломжтой болно гэсэн үг юм.Судалгаанаас харахад хүмүүс бид нүд хамар амандаа гараараа нэг цагт 25 удаа ямар нэг хэмжээгээр хүрдэг болох нь тогтоогдсон.
Ийм учраас АРДЫН элч эмнэлэг гар угаах хялбаршуулсан зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна:
1-р т Норго
Гараа цэвэр усаар угааж норгоод түр усаа хаагаад


2-рт Саванда/хөөсрүүл/
Гартаа хангалттай хэмжээтэй шингэн саван авна хөөсрүүлнэ


3-рт Үр/үрж угаах/
Гараа хооронд нь сайтар үрж угаана,гарын салаа алга ар тал хумсны завсараа хүртэл үрж угаана.
Үрж угаахдаа 20 сек зарцуулна,хэрэв цаг xараx боломжгүй бол төрсөн өдрийн мэнд хүргэе дууг 2 удаа дуулах хугцааны турш үрж угаана.

4-рт Зайлах/цэвэр усаар угааж/
Урсгал усаар гараа цэвэрхэн болтол зайлж угаана.


5-р т Хатаа
Гараа хуурай арчуур,гараа хатаагч,хуурай агаар ашиглана хатаана.


Гараа угаахдаа дээрx алхамуудыг дагаж гараа бүрэн зөв угаах нь чухал
Гараа бид угаахгүй байвал химийн бодис нянгийн бохирдол гараар дамжин хоол хүнс уух зүйлсэд халдварлаж биднийг өвчлүүлхээс гадна ойр орчины эд юмс хүмүүст халдвар дамжиж болох эрсдэлтэй.
Иймээс гараа дээрх алхамуудаар угааж хэвших нь чухал юм
Норго
Саванда/хөөсрүүл/
Үр/үрж угаах/
Зайлах/цэвэр усаар угааж/
Хатаа
Эдгээр алхамуудыг дагаж хийснээр та эрүүл саруул байж, эргэн тойрныхоо хүмүүсийг эрүүл байлгахад туслах болно

Comments