Та найз охин эсвэл найз хөвгүүнийхээ эцэг эхтэй анх удаа уулзах гэж байна уу? Зарим эцэг эхчүүд нөхөрсөг байдлаар чамд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг харин зарим эцэг эх тийм ч нөхөрсөг байхгүй.Тиймээс та анхны удаа уулзахдаа өөрт бэрхшээлгүй байх алхмыг сонгох хэрэгтэй.
Эцэг эхийн ёс заншилын талаар асууж мэдэх хэрэгтэй .
Эцэг эхчүүд нь
гар барих, тэврэх эсвэл бөхийж ёслохыг илүүд үздэгүү? Тэд анх чамаар нэрээ
хэлүүлэхдээ ноёнтоо эсвэл ээж / аав гэж хэлүүлхийг хүсч байна уу?
Та гэрт нь ороод
гутлаа тайлах гэж хүлээх эсвэл хүрэмээ тайлж өлгөх ч юм уу , тэднийг өөрийн
хувцасыг авахыг xүлээx ёстой юу? Эцэг эхчүүд ихэвчлэн хаана суудаг вэ?
тэдний Байнга суудаг газар сууxаас болгоомжилоx хэрэгтэй. Таны найз залуу эсвэл найз охин энэ бүхнийг хачин эсвэл
ядаргаатай гэж үзэж болох юм. Учир нь тэд аль хэдийнээ энэ орчинд багаасаа байгаад бүx зүйлсийг мэдэж байдаг учир сайтар боддоггүй гэхдээ та дээрx асуултуулыг найзаасаа асууж мэдсэнээр нэг давааг давах болно
Найз залуу эсвэл
найз бүсгүйдээ анхны уулзалтын үеэр эцэг эxтэйгээ маш эелдэгээр харилцаxыг гуйгаарай
Хэрэв найз чинь
эцэг эхтэйгээ маш их маргалддаг бол энэ нь танд тааламжгүй байх болно. Энэ бол
ялах боломжгүй тулаан. Тиймээс өөр ямар нэг гарц олох болон мэтгэлцээнээс
зайлсхийхийг хичээ. Хэрвээ тэд маргалдвал сэдэвийг өөрчлөхөд бэлэн
байгаарай
Тэд хүүхдүүддээ таныг тохирох
эсэхийг ажиглаж байгаа
тиймээс таны хувцсанд анхаарал хандуулалдаг.Ахмад үеийнхний үзэл бодлоос харвал
таны хувцаслалт үе тэнгийнхнийхээсээ
илүүтэйгээр тэдэнд илүү их ач холбогдол өгхөөр байх хэрэгтэй. Тэд өмссөн
хувцасыг чинь хараад өөрсөдийг нь xүндэтгэж байгааг илтгэж байxуйц байвал ерөнхийдөө энгийн цэвэрхэн байвал сайн!
Хадам эцэг эхтэйгээ уулзахаас өмнө
найз залуу / найз охиноосоо асууна уу: "Чиний өмнө нь үерхэж байсан хүн Эцэг эхэд чинь таалагддаг байсан уу,
Яагаад эсвэл яагаад үгүй гэж? Хэрэв хуучин найз залуу / найз охидуудын талаар
ямар нэг зүйл таалагдгсан эсвэл таалагддаггүй байсан мэдээлэл байвал тэрхүү
зан төрхийг алдааг
ойлгож авах, өөрчлөгдөхүйц зүйлүүдийг
хурдан тусгаж авах нь чухал
юм.
Эцэг эхчүүд нь
спортоор хичээллэдэг үү? Хэрэв та ижил спортыг сонирхож байвал энэ нь тохирох
ярианы сэдэв болно. Гэхдээ та дуртай багийнхан өрсөлдөгчдийг муулаад бай гэсэн үг биш чиний сонирхол нэг зүйл гарч ирвэл өөртөө итгэлтэйгээр чөлөөтэй ярилцаарай
Хэрэв та хадам
эцэг эхийнхээ гэрт байвал,эргэн тойрондоо
байгаа эд зүйлст чин сэтгэлээсээ хандаарай, тийнхүү урлагийн бүтээл
эсвэл байшингийн талбайн эргэн тойронд (жишээ нь, "Би ногоон хүлэмжинд
дуртай. Энэ нь халуун орны ширэнгэн ой
шиг санагддаг . ")гэх мэт. Хэрвээ та хамт хооллож байгаа бол хоолны
талаар ярилцаж идэх дуртай зүйлээ хэлж болно.
Хэрэв та анхаарлаа сайн төвлөрүүлж
чадвал эцэг эхчүүд чиний юунд дуртай,эсвэл дургүйг олж
илрүүлэх боломжтой болно. Зарим эцэг эх найз залуу, найз охин нь гар барин
мэндчилж байгаад дуртай байж магадгүй, зарим хүмүүсд энэ нь эвгүй санагддаг гэх мэт энэ бүгдийг та биеийн хөдөлгөөн дохио зангаа царайны хувиралаас төвөггүй мэдэх боломжтой
Тэдэнтэй ярихдаа ухаалаг байхыг хичээхээс илүү үнэн бодит зүйлс дээр анхаарлаа хандуулж (зөв дүрмийг
хэрэглэ), эелдэг тайван байдлаар ярих хэрэгтэй.Нийгэмд болж буй зүйлсээс илүү түүх, газар зүй гэх мэт сэдвээр ярилцах нь зохимжтой байдаг
Эх сурвалж www.wikihow.com
Эх сурвалж www.wikihow.com
Comments
Post a Comment