Гар хангалаг нь бэлгийн таашаал авах зорилгоор бэлэг эрхтнээ өдөөн оролдож бие болон сэтгэл зүйн тавиралыг мэдрэх үйл явц юм.Энэ нь бэлгийн харьцааны хэвийн, энгийн илэрхийлэл юм.Гар хангалаг нь зөв буруу гэсэн олон янзын үзэл бодол онолууд байдаг боловч урт хугацаанд тогтмол хийх нь сул талтай гэж зөвлөе.Мөн сэтгэл зүйн хувьд зожигорч, нийгмийн хувьд харилцаанд орох чадвар сулардаг гэж зарим судлаачид үздэг.Бие махбод сэтгэлзүйн хувьд ямар эерэг өөрчлөлт гардагийг энгийнээр тайлбарлая
1.Таныг аз жаргалтай болгоно
Та аз жаргалтай баяр хөөртэй байх үед таны тархинд серотонин болон допамин гэдэг бодисууд ихсэж таньд тааламжтай мэдрэмжүүд үүсгэдэг бөгөөд гар хангалаг хийх үед эдгээр бодисууд цусанд ихэсдэг сайн талтай
2.Стресс тайлна
Бие махбодод тестостроны солилцоог идэвхжүүлж булчинг чангалж суллах замаар төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулж стрессийг багасгадаг сайн талтай.
3.Гүн нойрсоход тусалдаг
Серотонин дааврыг ихэсгэснээр мелатонины солилцоог идэвхжүүлж сэтгэл санаа бие махбодыг тайвшруулж сайн унтахад тусалдаг
4.Толгой өвдөлт буурдаг
Мигрень/толгой таллаж өвдөх/ хэдийгээр бүрэн эмчилгээ нь шийдэгдээгүй өвчин ч гэсэн 2013 онд хийгдсэн судалгаанд гар хангалаг нь нийт өвчтөнүүдийн 1/3 д нь өвдөлт нь буурах үр дүн үзүүлсэн байна.
5.Таны бэлгийн амьдралын дасгалжуулагч болдог
Та магадгүй тогтмол харьцаанд орж чадахгүй эсвэл хурдан тавиад бай-нуу тэгвэл таныг дасгалжуулах ганц боломж нь мэдээж гар хангалга юм
6.Түрүү булчирхайн хорт хавдрааас урьдчилан сэргийлнэ
Бэлгийн харьцаанд тогтмол орох болон гар хангалга хийх нь түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг нь олон судалгаагаар батлагдсан байна.
Comments
Post a Comment