Эрчүүдийн БОЛОН эмэгтэйчүүд /БИЕИЙН ЯЛГАА/


Хөхний эсрэг Хавтгай цээж

Эмэгтэйчүүд хөхтэй бол эрчүүд хавтгай цээжтэй байдаг …Яагаад?
Маш олон төрлийн онол байдаг ч хамгийн шинжлэх ухаанч онол бол эмэгтэй хүний хөх нь  эволюцийн нэг хэсэг бөгөөд үнэндээ өөхлөг,сүүгүй байдаг ба жирэмсэн болсноор сүү орж хүүхдээ тэжээх боломжтой болдог.
Урагийн хөгжилийн эрт үед умайд хөхний эдийг үүсгэх ген кодлогддог бөгөөд, үр хөврөлийн үед эрэгтэй эсвэл эмэгтэй  хүнд хөхний үүсэлд тохирох ген кодлогдсоноор хөх нь ялгаатай хөгжидөг.

Дуу хоолой

Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд хоёулаа дууны хөвчнийхөө эргэн тойронд мөгөөрстэй байдаг  гэхдээ эрчүүд илүү  том дууны хөвчтэй (тэдэнд илүү гүн дуу хоолойг өгдөг) учир нь тэдний  мөгөөрсний масс их байдаг.
Гэхдээ яагаад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс  илүү дуу хоолойтой байдаг вэ?

 Хариулт  нь эрэгтэйчүүдийн дуу хоолойн өнгө нь эрэгтэй хүний бэлгийн даавар тестостероны хэмжээнээс хамаардаг бөгөөд тестостероны түвшин нь эрэгтэйчүүдийн генетикийн чанар, бэлгийн чадамжийг харуулдаг.

Нүүрний хэлбэр

Тестостероны хэмжээн  их  эрэгтэйчүүдийн хөмсөг, хацар, эрүү мөр илүү том байдаг. Үүний зэрэгцээ, эстрогений хэмжээ их  эмэгтэйчүүд нүүр өргөн, уруул том, хөмсөг өндөртэй байдаг. Товчоор хэлбэл, бэлгийн гормонууд нь эрэгтэй, эмэгтэй хүний нүүрний шинж тэмдгийн ялгааг гаргадаг.

Эмэгтэйлэг төрх

Сайхан эрчүүдийг ихэнхдээ бор арьстай хүдэр чийрэг байлдаар  дүрсэлдэг бол сайхан бүсгүйчүүд шаргал үс болон цагаан арьстай байдаг.
"Эдгээр тусгалууд нь маш өргөн хүрээнд  нөлөөлсөн бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү гэрэлтсэн үс, арьс гялтганасан нүдтэй байхыг  хүсэх хандлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн өнгөний хамаарал нь эстроген даавартай холбоотой болохийг эрдэмтэд судалж тогтоосон байна.

Гайхалтай булчин

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү булчинтай байдаг.Биеийн дээд хэсгээр болон биеийн доод хэсгээр эмэгтэйгээсээ илүү хүчтэй байдаг билээ. 
Энэ нь эрэгтэй хүний бодисын солилцоо нь илчлэгийг хурдан шатаадаг байхад  эмэгтэй хүний  бодисын солилцоо нь илүүтэй хоол хүнсийг өөх тос болгон хувиргах хандлагатай байдагтай хамааралтай гэж үздэг.

Comments