Илүүдэл жин ба
таргалалт нь америкт томоохон асуудлуудын нэг болоод байна.Америкийн хүн амын
гуравны 2 нь жингийн илүүдэлтэй бөгөөд хүүхэд болон насанд хүрэгчдийн жингийн
илүүдлийн тоо ихээр өсөж байна.
Таргалалт нь
хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.Биеийн өөхлөлт илүүдэлтэй хүнд бага нягттай липопротейн буюу LDL
("bad") cholesterol ба triglyceride ихсэж ,их нягттай липопротейн буюу HDL
("good") багасдаг.
Таргалалт нь
хүний биеийн инсулины хариу урвалыг алдагдуулж, цусан дахь сахар болон инсулины
түвшинг ихэсгэдэг.
Түүнчлэн
таргалалт нь илүү олон эрсдэлийг үүсгэсээр байна:Үүнд:зүрхний эмгэг,артерийн даралт ихсэлт,чихрийн шижин,цөсний чулуу,хавдар ,яс
үений үрэвсэл,амьсгал тасалдалт,элэг өөхлөлт,болон сэтгэл гутрал үүсэх
эрсдэлийг ихэсгэж байна.
Би илүүдэл жинтэй
Та өөрийгөө
толинд харах бүрдээ би тарган байна гэх зэрэг сэтгэгдэлийг авдаг ч өөрийнхөө
таргалалтийг үнэн зөв мэдэж чадахгүй
.Тэгэхээр та жингээ илүү нарийвчлан үнэлэх хэрэгтэй.
Үүнд:Алтан
стандартын арга нь Биеийн жингийн индекс буюу BMI юм.Энэ нь жинг хуваах нь
өндрийн метр квадрат бөгөөд хэрэв таны өндөр 170 см бол(1.70м)*2 ,70кг жинтэй бол 70/(1.70м)*2=24.22 гарах болно.Биеийн жингийн индексээр үзэхэд 25-30 байвал
илүүдэл жинтэй,30-с дээш бол таргалалт гэж үздэг.Хэвлийн өөхлөлт бол эрүүл
мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй юм.
Таргалалт ба Тестостерон
Тестостерон бол
эрэгтэйчүүдийн хамгийн хүчтэй даавар юм.Тэрээр дуу хоолой,том булчингууд ,хүчирхэг
яснууд ,нөхөн үржихүйн эрхтэнүүдийн хөгжил,эр бэлгийн эсийн үүсэл зэрэг
эрчүүдийн жендерийн төрх байдлыг гаргаж өгдөг.
Тестостерон нь
нөхөн үржихүйн насанд огцом өсөж бөгөөд ид насанд/25-30нас/ хамгийн өндөрт хүрдэг.
Таргалалт нь
тестостероний хэмжээг буруулдаг.Жишээ нь:2007 оны нэгэн судалгаагаар 40 насны
1667 эрэгтэйг хамруулж үзсэнээр биеийн жингийн индексийн ихсэлт бүр нь тестостероны хэмжээ 2% буурсантай холбоотой байсан гэж тэмдэглэсэн.
Хөвчрөл алдагдал
Тестостероний
хэмжээ хэвийн боловч таргалалттай залуучуудад хөвчрөл алдагдлын эрсдэл илүү
ихэссэн байна.Бразилийн нэгэн судалгаанд хэвлийн таргалалт нь хөвчрөл
алдагдалтай холбоотой гэх үр дүнд хүрсэн бөгөөд тэр нь зөвхөн 60-с дээш
насныхан байсан.Мөн Калифорниагийн нэгэн судалгаанд Биеийн жингийн индекс 28
буюу илүүдэлтэй жинтэй эрэгтэйчүүдэд хөвчрөл алдагдал 90%
тай ихсэж байна гэж
тэмдэглэсэн байв.
Түрүү булчирхайн
хоргүй томрол
Түрүү булчирхайн
хоргүй томрол нь ахимаг насны эрэгтэйчүүдэд илүү нийтлэг тохиолддог байна.Энэ
нь зөвхөн хэвлийн таргалалттай эрэгтэйчүүдэд бусад шалтгаанаас илүү өндөр
тохиолдолтой байдаг.
Харвардын
судалгаанд 25892 эрэгтэй оролцсон нь тэдний хэвлийн тойрог их байснаараа түрүү булчирхайн хоргүй томролын шинж тэмдэг
илрэх эрсдэлийг илүү ихэсгэж байгааг судалгааны үр дүн харуулжээ.Хэвлийн тойрог
нь 86см эрэгтэйчүүдээс хэвлийн тойрог нь
106см эрэгтэйчүүд илүү их түрүү
булчирхайн хоргүй томролын мэс засалд орсон байна.
Яагаад жин чухал
вэ гэж үү?
Өнөөдөр Америкад
илүүдэл жин нь хэвийн хэмжээ мэт болсон ч энэ нь хэвийн хэмжээ биш юм.Таргалалт
нь олон өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.Үүнд:Чихрийн шижин ,Артерийн даралт ихсэх,гэмтэл,зүрхний
эмгэг,үений үрэвсэл,зэрэг нь хамгийн нийтлэг юм.
Та илүүдэл жинтэй
ч шургуу хөдөлмөрлөх юм бол хэвийн жинтэй болж эрсдэлээс холдож чадна.Та хоол
хүнсээрээ бага илчлэгийг авч, эрчимтэй
дасгал хөдөлгөөнөөр илүү их илчлэг шатааж чадсанаар гайхалтай үр дүнд хүрэх болно.Үүнийг энэ цаг
мөчөөс хийж эхлээрэй.
HARVARD MEDICAL SCHOOL.COM
Comments
Post a Comment