Онлайн болзооны
вебсайт-д өөрийн бүртгэлийг үүсгэх
Онлайнаар болзох вэбсайтууд нь олон
сая ганц бие эмэгтэй хэрэглэгчтэй бөгөөд
танилцах хэн нэгнийг хайж
болно. Зарим вэбсайтууд үнэ төлбөргүй байдаг байхад зарим нь сарын хураамж
төлөхийг шаарддаг. Аль платформыг ашиглахыг хүсч байгаагаа тодорхойлж, болзооны
вэбсайт руу орохын тулд та өөрийн бүртгэлийг үүсгэх нь чухал.
Болзооны аппликейшнууд
татаж авах
Tinder, Coffee Meets Bagel, and Hinge
зэрэг болзооны аппликейшнууд Facebook-тэй холбогддог бөгөөд таны сошиал медиа
профайлаас мэдээллийг чинь шилжүүлж ,таны болзооны профайлыг бий болгоход
туслах болно. Та эдгээр апп-ыг утсандаа татаж аваад өөрт таалагдах хэн нэгнийг хайхад хэрэглэх боломжтой юм.
Маш сайн профайл
үүсгээрэй
Та онлайн профайлаа үүсгээд өөрт
хэрэгтэй хэн нэгнийг олохын тулд мэдээлэлээ тодорхой дэлгэрэнгүй бөглөвөл
боломж тань ихэснэ.Та өөрийнхөө одоо байгаа зургаа оруулаад охидуудад хайж
байгаа найзынхаа талаархи дэлгэрэнгүй мэдээллийг оруулаарай. Найз нөхөрлөл,
энгийн болзоо эсвэл дотно харилцааг алийг нь хүсэж байгаагаа тодорхойлоорой. Өөрийн профайлыг сонирхолтой, давтагдашгүй
өвөрмөц төрхөө тодотгож аль болох жинхэнэ өөрийн зурагыг оруулж байх нь эхнээсээ харьцаа
тань эрүүл энгийн эхлэх болно.
Сонирхож буй охидтойгоо
мессеж бичих

Тэдний зургууд болон профайл дээрх зүйлсийг нь уншиж сонирходог зүйлсийг нь ярилцах нь сайхан эхлэл болдог.
Хэрэв тэд Байгалийн түүхийн музейн дэргэд авахуулсан зургаа тавьсан бол"Сайн уу, би
Батаа байна, би бас байгалийн түүхийн музейд дуртай, Чи тэнд хэзээ очсон бэ?
Та бас "Сайнуу би Эрдэнэ байна, юу байнадаа?" гэсэн энгийн яриагаар бас харьцаагаа
эхлүүлж болно.
Охидтой уулзах
Охидтой сайн
харилцаатай болсны дараа түүнийг өөртэй чинь уулзах хүсэлтэй эсэхийг асуугаарай
. Түүнийг кофе , зоогийн газар, цэцэрлэгт хүрээлэн зэрэг стресс багатай орчинд урьж эсвэл утсаар ярьж, өөрийн биеэр уулзах цагийг товлоорой.
Эхний мессежээ илгээсний дараа та
харилцааг үргэлжлүүлэхийг хүсэж байну гэдгээ өөрөөсөө асуугаарай. Охидуудаас асуулт
асууж тэдэнтэй
харилцах харилцаагаа хөгжүүлэхийг хичээгээрэй. Тэр эмэгтэйд гайхалтай сэтгэгдэл
үлдэх хүртэл онлайнаар мессеж бичиж, дараа нь түүний утасны дугаарыг асуух хэрэгтэй.
Секстэй холбоотой асуулт асуух эсвэл түүний амьдралруу хэт гүнзгий орохоос
зайлсхий. Албан бус, хөгжилтэй байдлыг хадгалах хэрэгтэй
Яриа үүсгэх сэдвүүд
нь хөгжим, кино, алдартны хов жив, таны саяхан уншсан ном, төгссөн сургууль,гэх мэт
нийтлэг зүйлс байвал
зүгээр байдаг
Comments
Post a Comment